ЭРХЭМ ТАНД ЭНЭ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ.
Зуун дамжин хөгжиж буй Монгол улсын эрчимтэй хөгжлийн үндэс суурь болсон мэдээлэл харилцаа холбооны ууган байгууллага Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн өнгөрсөн 16 жилийн хугацаанд 2300 км урттай байсан сүлжээ маань өнөөдөр 21 аймаг, 331 сум сууринд хүрч, Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 70 орчим хувийг хамарсан 19,548км урттай харилцаа холбоо мэдээллийн технологийн суурь, сүлжээ, дэд бүтэц болж хөгжжээ. Улс орны мэдээллийн урсгалын судас болсон энэхүү сүлжээг өргөтгөн, хөгжүүлэх нь бидний эрхэм үүрэг юм.
Сүүлийн жилүүдэд үндсэн сүлжээний найдвартай ажиллагааг хангах зорилгоор 2 чиглэлд шилэн кабель суурилуулж 12 цэгт төхөөрөмжийн өргөтгөл хийн, цагирган сүлжээний тоог нэмэгдүүлж, улмаар үндсэн сүлжээний багтаамжийг аймгийн төвүүдэд 100G-д хүргээд байна.
Бид хэрэглэгчдийнхээ эрэлт, хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцсэн, тогтвортой урт хугацааны харилцан ашигтай хамтын ажиллагааг эрхэмлэсэн, сүлжээ дэд бүтцийн үйлчилгээ эрхлэгч компани байж харилцаа холбооны бүх төрлийн үйлчилгээг найдвартай үзүүлэх боломжийг нэмэгдүүлэх юм.
Бидний сүлжээ Монголын Хөгжлийн Сүлжээ байх болно.
ХҮНДЭТГЭСЭН,
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б. МӨНХБАТ