Стратеги зорилго зорилт, үр дүн

 

Стратегийн зорилго, зорилтууд:

Үндсэн сүлжээний багтаамжийг нэмэгдүүлж, үнэ тарифын бодлогоо бүрэн шинэчлэн, компани, харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч компаниуд, эцсийн хэрэглэгч бүгдэд харилцан ашигтай байх бизнесийн загварыг нэвтрүүлэн компанийг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх зорилготой.

Үйл ажиллагааны 3 үндсэн зорилго:

  1. Дамжуулах сүлжээний хүчин чадал, найдвартай ажиллагааг нэмэгдүүлнэ.

  2. Шилэн кабелийн сүлжээний хүртээмжийг өргөтгөж, орон нутгийн холболтыг сайжруулна.

  3. Төр, хувийн хэвшлийн цахим шилжилтийг дэмжих шинэ үйлчилгээнүүдийг компанийн нөөц боломж дээр суурилан нэвтрүүлнэ.

 

Хэрэгжүүлсэн арга хэмжээ:

Стратегийн зорилтуудын хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Монголын хөгжлийн сүлжээ” дунд хугацааны стратеги төлөвлөгөө, 21 аймгийн төвд 100Гбит/сек багтаамж бүхий үндсэн сүлжээ байгуулах, түгээх сүлжээг өргөтгөх хүргэх багц төслүүдийг амжилттай хэрэгжүүлээд байна. 

Үр дүн:

2024 оны байдлаар Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн дамжуулах сүлжээний багтаамж 2.5 Тбит/сек болж 200 дахин, дамжуулах сүлжээний хэрэглээ 93.062 Гбит/сек хүрч 24.5 дахин, 4G хэрэглэгчийн тоо 6.2 сая болж 1.26 дахин тус тус өссөн байна.

Үүний үр дүнд, харилцаа холбооны салбарын суурь үнэ болох сувгийн үйлчилгээний тариф 7.4 дахин буурсан бөгөөд компанийн нийт орлогын хэмжээ 67.539 тэрбум төгрөгт хүрч, 2016 онтой харьцуулахад 108.7%-иар буюу 35.18 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

 

Эдгээр өсөлт нь Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн дэд бүтцийн тасралтгүй өргөтгөл, технологийн шинэчлэл болон үйлчилгээний чанарын сайжруулалтын бодлогын үр дүн юм.

Тэргүүлэх чиглэл:

Мэдээлэл холбооны сүлжээ ХХК нь үндэсний хэмжээнд харилцаа холбооны дэд бүтцийг хөгжүүлэх, технологийн шинэчлэлийг эрчимжүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг сайжруулах, инноваци шингэсэн ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлэх чиглэлээр тэргүүлэх зорилго тавин ажиллаж байна. Шилэн кабелийн үндсэн сүлжээний өргөтгөл, дамжуулах чадварын нэмэгдүүлэлт, хиймэл оюун ухаанд суурилсан автоматжуулалт, кибер аюулгүй байдлын шинэчлэл зэрэг нь компанийн хөгжлийн гол стратеги бөгөөд төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлж, цахим шилжилтийг хурдасгах, мэдээллийн технологийн хүртээмжийг орон даяар нэмэгдүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.