МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ ХХК ОЛОН УЛСЫН ЦАХИЛГААН ХОЛБООНЫ БАЙГУУЛЛАГЫН ГИШҮҮН ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН БҮСИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн удирдлагууд International Telecommunications Union (ITU) буюу Олон улсын цахилгаан холбооны байгууллагын гишүүн бөгөөд түүний Зүүн Өмнөд Азийн бүсийн төлөөлөгч ноён Кишор Бабу Еррабаллаг 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч уулзлаа.  International Telecommunications Union-д Мэдээлэл холбооны сүлжээ ХХК нь 2009 онд гишүүнээр элсэж байсан түүхтэй.

Тус уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааны өнөөгийн байдал болоод цаашид хамтарсан үйл ажиллагааг бэхжүүлэн, өргөжүүлэх талаар хэлэлцэн боломжит чиглэлүүдийг тодорхойллоо.