2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Мэдээлэл холбооны сүлжээ Төрийн өмчит ХХК гүйцэтгэх захирал Б.Мөнхбат болон Эрдэнэт үйлдвэр Төрийн өмчит үйлдвэрийн газрын ерөнхий захирал Г.Ёндон нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж баталгаажууллаа.
Талууд уулзалтын үеэр орчин үед нэн тэргүүний чухал асуудал болох мэдээллийн аюулгүй байдал, түүнийг хэрхэн хангах, аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийх зэрэг сэдвийн хүрээнд цаашид хамтран ажиллах талаар санал бодлоо солилцлоо.
Мөн хамтын ажиллагааны хүрээнд “Эрдэнэт үйлдвэр”-ийн харилцаа холбооны худаг сувагчлал байгуулах, өргөтгөх, шилэн кабель болон холбооны тоног төхөөрөмж суурилуулах, мэдээлэл, харилцаа холбооны дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, үйлчилгээ үзүүлэх, дэд бүтцийг бэхжүүлэх, мод үржүүлгийн “Эрдэнэт цогцолбор”, “Үйлдвэрлэл технологийн парк” зэрэг төслүүдэд харилцаа холбооны дэд бүтцийг байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар тусгасан юм.