"Үндэсний хиймэл дагуул ба түүний хэрэглээ" хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

Кибер аюулгүй байдлын зөвлөл, Харилцаа холбооны зохицуулах хорооноос зохион байгуулсан "Үндэсний хиймэл дагуул ба түүний хэрэглээ" хэлэлцүүлэг 2024 оны 10-р сарын 24-ний өдөр Шинжлэх ухаан технологийн их сургуулийн төв байранд амжилттай зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлгийн хүрээнд "Сансрын холбооны технологийн чиг хандлага, Монгол улс харилцаа холбооны хиймэл дагуул хөөргөж ашиглах шаардлага", "Зайнаас тандан судлалын хиймэл дагуул, түүний хэрэгцээ шаардлага", "Гамшигтай тэмцэх үйл ажиллагаа ба хиймэл дагуул" гэх 3 сэдвийн дор явагдаж Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ий Наран станцын инженер техникийн ажилчид санал бодлоо солилцон оролцлоо.