"ҮНДЭСНИЙ ӨГӨХ ӨДӨР"

Жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрийг "ҮНДЭСНИЙ ӨГӨХ ӨДӨР" болгон орон даяар тэмдэглэж ирсэн билээ. Энэ жил Захиргаа удирдлагын газрын Хүний нөөцийн хэлтсээс тус өдрийг төв компани дээр амжилттай зохион байгууллаа. Аяны хүрээнд ажилтнуудаас цугларсан сурагчийн цүнх, бичгийн хэрэглэл,тоглоом, гутал хувцас болон бэлэн мөнгийг "Ид шидийн орон" хүүхэд хамгааллын төвд хариуцлагатайгаар хүлээлгэн өгсөн. Хандивын эд зүйлсийг тус төвийн зорилтот бүлгийн хүүхэд багачуудыг баярлуулах, итгэл найдвар өгөх, амьдрах орчныг сайжруулахад зориулсан " Ид шидийн уут" шинэ жилийн төсөлд хэрэглэх болсныг дуулгахад таатай байна. Аянд идэвхтэй оролцсон хамт олондоо талархал илэрхийлье.