Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Монгол Улс тунхагласны 100 жилийн ойн баярын өдрөөр Булган аймгийн газрын дарга Чимэдцэрэнгийн Оюун нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнагдлаа.
Ч.Оюун нь Монгол Улсын харилцаа холбооны салбарт ажиллах хугацаандаа салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж үндсэн сүлжээг өргөтгөх, шинэ техник технологийн дэвшлийг нэвтрүүлэхэд хөдөө, орон нутагт олон жил үр бүтээлтэй ажиллаж, өөрийн мэдлэг туршлагаараа олон байгууллагад мэргэжлийн зөвлөх болон гүйцэтгэлийн ажлыг хийхийн хажуугаар Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Монголын Үйлдвэрчний холбоо зэрэг олон нийтийн байгууллагад үүрэг гүйцэтгэж нийгмийн сайн сайхны төлөө сэтгэл зүтгэлээрээ улсад нийт 35 жил ажиллаж ирсэн удирдан зохион байгуулах ур чадвар сайтай манай тэргүүний удирдах ажилтан юм.
Салбарын дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, хөтөлж хөгжүүлж буй эрхэм танд хамт олноос нь баяр хүргэж байна.