Юнител ххк-аас зохион байгуулсан шинэ программ, ашиглалт үйлчилгээний талаарх сургалтад МХС ХХК-ийн 22 аймаг, дүүргийн газрын нийт 36 ашиглалтын менежерүүд хамрагдлаа.
Тус сургалт 2024 оны 11 дүгээр сарын 28, 29-ны өдрүүдэд Баянчандмань дахь сургалтын цогцолборт амжилттай зохион байгуулагдсан бөгөөд дараах сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан болно.
Үүнд:
Техникийн газар, мобайл сүлжээ ашиглалт, үйл ажиллагааны менежер Л.Амарбаатараар ахлуулсан баг дараах сэдвээр илтгэл тавив:
Сэдэв1:
- Base station
- Antenna & Tilt
- Network planning & Cell cross
- Script & Software
- PHU test
Илтгэгч: С.Тэмүүлэн, Ц.Цэнд /Радио сүлжээний инженер/
Сэдэв2:
- MW, ATN (IPRAN)
Илтгэгч: Г.Мөнхбаатар /Дамжуулах сүлжээний инженер/
Сэдэв3:
- Үндсэн топологи
- АС тэжээлийн оруулга
- Автомат сэлгэн залгагч
- UPS
- DCDU
- Нарны систем
Илтгэгч: Бо.Дашням, Ба.Дашням /Сайт ашиглалтын инженер/
Техникийн хэлтсийн менежер Ш.Баасанжаргалаар ахлуулсан Э.Мянганзаяа /Сүлжээ хяналтын ахлах инженер/, П. Алтанцэцэг /Аутсорсинг инженер/ нар процесс тус бүр дээр зааварчилгаа өгч, практик дээр ярилцан санал хүсэлтээ солилцож судалгаа авав.
Мөн Технологийн үйлчилгээний бизнесийн газрын захирал Н.Дугараар ахлуулсан баг дараах сэдвээр хичээл оров.
Сэдэв1:
- Оператор компаниудын түлшний тооцоо, сайт эргэлт, түлш тээвэрлэлт
- Нок дуудлагаар ажил гүйцэтгэн программд оруулж үйл ажиллагаанд хэвшүүлэх
Илтгэгч:
Б.Батцэцэг /ТУТГ-ын ахлах мэргэжилтэн/
Б.Баянжаргал /Мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн/
Сэдэв2: Ашиглалт үйлчилгээний гэрээний эрх үүргүүд, ажиллах процессын алхамууд
Илтгэгч: Т.Даваадорж /ТҮБГ-ын Орон нутгийн бизнесийн хэлтсийн дарга/
Сэдэв3: Үйлдвэрийн ослоос урьдчилан сэргийлэх аюулгүй ажиллагааны зааварчилгаа
Илтгэгч: Б.Баярхүү /Цахим үйл ажиллагааны хэлтсийн дарга/