Дорнод, Хэнтий аймаг болон Багануур дүүрэгт ХАБЭА-н Нийт ажилтны сургалт зохион байгууллаа.
Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Захиргаа, удирдлагын газрын Сургалт хөгжлийн хэлтсийн дарга Б.Жавзандулам, сургагч багшаар Цахим үйл ажиллагааны хэлтсийн дарга Н.Баярхүү болон Дамжуулах сүлжээ ашиглалтын газрын Зай тэжээлийн инженер Б.Энхбаяр нар 2024 оны 12 дугаар сарын 09-12 өдрүүдэд ХНХЯ-ны А/173 тоот тушаалаар батлагдсан журмын дагуу ХАБЭА-н Нийт ажилтны сургалтыг Дорнод, Хэнтий аймгууд, Багануур дүүрэгт амжилттай зохион байгууллаа.
Тодруулбал:
Дорнод аймагт 2024.12.09-10 хооронд, Хэнтий аймагт 2024.12.11-ний өдөр, Багануур дүүрэгт 2024.12.12-ны өдөр хуваарийн дагуу ХАБЭА-н сургалтыг зохион байгуулж, ажилтнуудын сэтгэл ханамжийн судалгаа болон ХАБЭА-н сорил авав. Сургалтаас гадна тус газрын ажилтнуудтай санал солилцон, хэлэлцүүлэг өрнүүлж, ХАБЭА-н чиглэлээр анхан шатны материал, АА-ны зааварчилга хэрхэн өгч байгаа, зааварчилгаад юу юуг анхаарч тусгах, аюулыг таних, эрсдэлийг үнэлэх тухай мөн Манлайллын тухай, ҮОХХМШӨ-ийн тухай, ERP системийн тухай нийт 4-6 цагийн сургалтыг зохион байгуулсан юм. Мөн ДСАГ-ын Зай тэжээлийн инженер Б.Энхбаяр Эрчим хүчний хэмнэлтийн талаар сургалт хийн заавар зөвлөгөө өгч газрын хэмжээнд үзлэг хийж ажиллалаа.