Мэдээлэл холбооны сүлжээ ХХК нь ажилчдын ахлах ангийн хүүхдүүдэд зориулан 2025 оны 01 дүгээр сарын 23-24ний өдрүүдэд Цахим хөгжил, инноваци харилцаа холбооны яамны дэргэдэх Кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төвтэй хамтран “КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДАЛ БА МЭРГЭЖИЛ СОНГОЛТ” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа. Тус сургалтыг КАБ-ын шинжээч Б.Билгүүндалай, КАБ-ын мэргэжилтэн Н.Дөлгөөн, шинжээч Э.Ганбаяр, В.Батзаяа нар:
- Ёс зүйт хакер гэж хэн болох талаар мэдлэг олгох
- Линукс систем суулгах
- Линукс орчинд ажиллах анхан шатны мэдлэг
- Алгоритм ба Программчлалын анхан шатны мэдлэгийг олгох
- Вэб сайт хэрхэн ажилладаг, интернэт орчинд нээлттэй эх сурвалжаас мэдээлэл хайх аргачлалыг заах
- Хакерууд мэдээллийн системд хэрхэн нэвтэрдэг тухай практик сургалтыг орж анхан шатны мэдлэг олгох, цаашлаад кибер аюулгүй байдлаар сурахыг хүссэн сурагчдад зөвлөгөө өгөх зэрэг сэдвүүдийн хүрээнд сургалтаа зохион байгуулав. Сургалтад нийт 25 хүүхэд хамрагдлаа.