"УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН" 2025

Мэдээлэл холбооны сүлжээ ХХК өнгөрсөн оны ололт амжилтаа дүгнэн, энэ онд хэрэгжүүлэх ажлаа төлөвлөхөөр жил бүр зохион байгуулдаг "Удирдах ажилтны зөвлөгөөн" өнөөдөр эхэллээ.

Зөвлөгөөн 2025 оны 03 дугаар сарын 19-21ний өдрийг дуустал зохион байгуулагдах ба Гүйцэтгэх захирал, газар нэгжийн удирдлагын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна.