Мэдээлэл холбооны сүлжээ ХХК нь өнгөрсөн 2024 онд ажил үйлсээрээ хамт олноо манлайлан ажилласан ШИЛДЭГ ажилтан албан хаагчдаа "Удирдах ажилтны зөвлөгөөн 2025" арга хэмжээний үеэр тодруулан шагнал гардуулав.
ТӨРИЙН ХҮНДЭТ ШАГНАЛ
Хөдөлмөрийн хүндэт медаль Баарангийн Жаргалсайхан /Говь-Алтай аймгийн газрын дарга/
2024 ОНЫ ШИЛДЭГ ГАЗАР
Шилдэг газар – Дамжуулах сүлжээ ашиглалтын газар
Шилдэг хамт олон – Стратеги, бизнес хөгжлийн газрын Маркетингийн хэлтэс
Шилдэг аймгийн газар I байр - Баянхонгор аймгийн газар
Шилдэг аймгийн газар II байр – Багануур дүүргийн газар
Шилдэг аймгийн газар III байр - Сэлэнгэ аймгийн газар
Мөн энэ жил компанийн хөрөнгө, бизнесийн чиглэлээр болон Эдийн засаг, санхүүгийн үйл ажиллагаагаа манлайлсан газруудыг шинээр тодруулсан билээ.
Компанийн хөрөнгө, бизнесийг өргөжүүлэх чиглэлээр шилдэг газар Өмнөговь аймгийн газар, Төв аймгийн газар
Эдийн засаг, санхүүгийн шилдэг газар Сүхбаатар аймгийн газар, Баян-Өлгий аймгийн газар
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН НЭРЭМЖИТ ШИЛДЭГ ХАМТ ОЛОН - Технологийн удирдлага төлөвлөлтийн газрын Дэд бүтэц төлөвлөлтийн хэлтэс
2024 ОНЫ ШИЛДЭГ АЖИЛТНУУД /УЛААНБААТАР ХОТ/
Шилдэг менежер Н.Болормаа /Технологийн удирдлага төлөвлөлтийн газрын Чанар хяналтын хэлтсийн дарга/
Шилдэг инженер Ш.Ширчинсүрэн /Дамжуулах сүлжээ ашиглалтын газрын инженер/
Шилдэг инженер Т.Баатархүү /УБХСАГ Гүйцэтгэл чанарын хэлтсийн кабелийн инженер/
Шилдэг техникийн ажилтан Ө.Баасанбат /УБХСАГ Баруун бүсийн ашиглалтын хэлтсийн худаг сувагчлал, кабелийн байгууламжийн техникч/
Шилдэг ажилтан Т.Номиндалай /Технологийн үйлчилгээний бизнесийн газрын Орон нутгийн бизнесийн хэлтсийн мэргэжилтэн/
Шилдэг үйлчилгээний ажилтан Ц.Энхтүвшин /Захиргаа, удирдлагын газрын Аж ахуй, үйлчилгээний хэлтсийн ажилтан/
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛ АЖИЛТАН - Д.Очирханд /Захиргаа удирдлагын газрын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн сувилагч/
2024 ОНЫ ШИЛДЭГ АЖИЛТНУУД /АЙМАГ ДҮҮРГИЙН ГАЗАР/
Шилдэг менежер Б.Баярсайхан /Баянхонгор аймгийн газрын дарга/
Шилдэг ерөнхий инженер Ц.Одонтуяа /Баянхонгор аймгийн газрын ерөнхий инженер/
Шилдэг инженер Н.Тайванбат /Хөвсгөл аймгийн газрын Кабель шугамын инженер/
Шилдэг инженер Ц.Жандаг /Төв аймгийн газрын дамжуулах байгууламжийн инженер/
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛ Г.Ганбат /Төв аймгийн газрын жолооч
Шилдэг инженер Н.Оюун-Эрдэнэ /Хэнтий аймгийн газрын Дамжуулах байгууламжийн инженер/
Шилдэг ажилтан Л.Гэрэлцэцэг /Булган аймгийн газрын Ерөнхий нягтлан бодогч/
Шилдэг ажилтан О.Сандуйцоодол /Өвөрхангай аймгийн газрын Сант сумын салбарын эрхлэгч/
Шилдэг техникийн ажилтан О.Лхагвадорж /Өмнөговь аймгийн газрын худаг сувагчлалын техникч/
Шилдэг үйлчилгээний ажилтан Б.Түвшинбат /Дорноговь аймгийн газрын жолооч/
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛ Ж.Ганхуяг /Архангай аймгийн газрын ерөнхий инженер/