Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн инженер техникийн ажилчид, албан хаагчид 2025 оны 5 сарын 17-ны өдөр 160 мод шинээр тарилаа.
Уг арга хэмжээнд тус компанийн Улаанбаатар хотын болон Налайх дүүргийн инженер техникийн ажилчид, албан хаагчид оролцон тариалсан бөгөөд өмнөх жилүүдэд тариалсан модоо услаж арчиллаа.
Мэдээлэл холбооны сүлжээ компанийн хамт олон Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш нийт 4000 гариу мод тариалаад байна.