Мэдээлэл холбооны операторуудын ассоциациас зохион байгуулсан "ICT SPORT 2025" харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 7 төрөлт спортын их наадам амжилттай зохион байгуулагдлаа.
Нийт 21 хоногийн турш 7 төрлөөр нийт 23 байгууллагын 1281 гаруй залуус эрч хүч, авхаалж самбаа, оюун ухаанаа уралдуулан ширүүхэн өрсөлдөж, шилдгүүдээ шалгаруулав.
"ICT SPORT 2025" спортын их наадам нь Сагсан бөмбөг, Волейбол, Хөл бөмбөг, Шатар, Ширээний теннис, Цахим спорт /Dota 2, CS go2, Pub G mobile/, Дартс, гэсэн төрлүүдээр зохион байгуулагдсанаас "Мэдээлэл холбооны сүлжээ" компанийн баг тамирчид дараах амжилтуудыг үзүүллээ.
Ширээний теннис Н.Энхцацрал 1-байр /эмэгтэй/
Шатар Г.Харуулбаатар 1-р байр /эрэгтэй/
Шатар А.Энхдэлгэр 3-р байр /эмэгтэй/
Дартс 1-р байр /эмэгтэй баг/
Цахим спортын Pub G Мobile 2-р байр
Волейбол эмэгтэй 1-байр, эрэгтэй 3-р байр,
Сагсан бөмбөг эмэгтэй 2-р байр, эрэгтэй 3-р байр
Шилдэг эмэгтэй тамирчин Р.Солонго
Бид бүхний эв нэгдэл, нөхөрлөлийн билэг тэмдэг болсон ICT Sport 2025 спортын наадамд оролцсон баг тамирчид, тэмцээний бэлтгэл ажилд гар бие оролцон сэтгэл зүтгэл гаргасан ажлын хэсэг, шүүгч, эмч, хөгжөөн дэмжигч та бүхэндээ баярлалаа.
Нийт багын дүнгээрээ тэргүүлж 3 ДАХЬ УДААГАА ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ЭЗЭД БОЛЖ БИД ҮҮРД ХАДГАЛАН ҮЛДЭХ ЦОМТОЙ БОЛЛОО.
БИЕИЙН ТАМИР МАНДТУГАЙ.