Мэдээлэл холбооны сүлжээ ХХК

Мэдээлэл холбооны сүлжээ ХХК нь өөрийн эзэмшлийн харилцаа холбооны дэд бүтцэд суурилсан сүлжээний үйлчилгээг 21 аймаг, 301 сум, суурин газрыг хамарсан нийт 20,110 км урт шилэн кабелийн сүлжээ, Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт байрлах 14,415 холбооны худаг, 1,055,151 метр урттай сувагчлал, 463 суурин газарт байрлах техникийн зориулалттай барилга байгууламж, 399 холбооны цамхгийг Монгол Улсын үндсэн сүлжээ болох уг дэд бүтцээрээ өөрийн чиг үүргийн дагуу мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад ижил тэгш нөхцөлөөр, ил тод, үл ялгаварлах нөхцөлөөр үйлчилгээгээ хүргэж байна.

БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО

Мэдээлэл, Харилцаа Холбооны технологийн дэвшлийг монгол хүн бүрт дамжуулан хүргэж, улс орныхоо нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт тогтвортой хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэх өндөр хурдны хамгийн хүртээмжтэй үндэсний сүлжээ болно.

АЛСЫН ХАРАА: ХӨТӨЛЖ ХӨГЖИНӨ

Хамтран ажиллагч байгууллагууд