Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар болон Мэдээлэл холбооны сүлжээ ХХК хамтран “Сумдад төрийн цахим үйлчилгээг нэвтрүүлэх ХУР системийн төсөл”-ийн хүрээнд Төв аймгийн Бүрэн суманд 7*9м хэмжээтэй, сумын төвийн нэгдсэн дулаанд холбогдсон технологийн шаардлага хангасан холбооны барилга, 25 метр өндөр харилцаа холбооны цамхаг, 25 кВт-ын дизель генератор бүхий цогц салбарыг ашиглалтад орууллаа.
Тус байр ашиглалтад орохоос өмнө харилцаа холбоо, сүлжээний тоног төхөөрөмжүүд нь тус тусдаа байрлалд байрлаж, технологийн бэлэн байдлыг хангахад стандартын шаардлага хангадаггүй байсан.
Мэдээлэл Холбооны Сүлжээ ХХК нь Монгол орон даяар харилцаа холбооны тасралтгүй, найдвартай ажиллагаа бэлэн байдлыг хангахад технологийн суурь дэд бүтцийн шинэчлэлийг тогтмол хийж, харилцаа холбооны оператор компаниудын үйлчилгээг хүргэхэд хөдөө орон нутгийн техникийн ашиглалт үйлчилгээг хариуцан ажиллаж байна.