ТЕХНИК, МЕНЕЖМЕНТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Харилцаа холбооны чиглэлээр үйлчилгээ эрхлэгч үүрэн холбооны оператор компаниудын орон нутаг, сум суурин дахь сүлжээний тоног төхөөрөмж, бааз станцуудын техникийн болон сүлжээний урьдчилан сэргийлэх үзлэг үйлчилгээг гэрээний дагуу хийж гүйцэтгэдэг. Мөн төрийн байгууллагуудын болон хувийн хэвшлийн нэгдсэн сүлжээнд үйлчилгээ үзүүлэгч ISP компаниуд, мөн Улаанбаатар хотын мэдээлэл шуурхай удирдлагын төв замын хөдөлгөөний удирдлагын төвүүдийн дамжуулах сүлжээний өргөтгөл, гэмтэл саатлыг засварлах, төлөвлөгөөт урсгал засваруудын ажлыг гүйцэтгэж байна.