ХУДАГ, СУВАГЧЛАЛЫН ТҮРЭЭС

Улаанбаатар хот болон бүх аймагт ашиглагдах кабель шугамын байгууламжийн ашиглалтын үйл ажиллагааны түвшинг дээшлүүлэх, оновчтой болгох чиглэлээр харилцаа холбооны операторууд, сүлжээ ашиглагч төрийн болон бизнесийн байгууллага, аж ахуйн нэгж нийт 110 байгууллагад кабелийн худаг, сувагчлал түрээслүүлэх болон техникийн үзүүлэлт хангасан физик кабелийн хос шугам түрээслүүлэх үйлчилгээ үзүүлдэг. Улаанбаатар хотын хэмжээнд 6 дүүрэг 7 станцын хүрээнд 6555 ширхэг худаг, 527235.5 метр сувагчлалыг түрээсээр ашиглуулах боломжтой бөгөөд Улаанбаатар хот дах салбараас боловсруулсан техникийн нөхцөлийг үндэслэн түрээсийн гэрээ хийж ажиллаж байна.                              ШИНЭ ХЭРЭГЛЭГЧ БОЛОХ:       

Та гэрээ байгуулах бол эхлээд албан бичгээр хүсэлтээ ирүүлэн тухайн хүсэлтийн хариу болох техникийн нөхцөлийг гаргуулна.

Техникийн нөхцөл хүсэхэд  бүрдүүлэх материал:

  1. 1. Техникийн нөхцөл хүссэн албан бичиг
  2. 2. Газар эзэмших гэрчилгээний хуулбар
  3. 3. Нийслэлийн засаг даргын захирамж
  4. 4. Мэргэжлийн комиссийн хурлаар баталгаажсан байршлын схем зураг
  5. 5. Архитектур төлөвлөлтийн даалгавар /Барилгажих талбайн схем зураг/

Эдгээр захиалгыг та факс, и-мэйлээр урьдчилан өгч болно. Та манай компанийн төв дээр өөрийн биеэр ирж гэрээ байгуулах эсвэл энд дарж vйлчилгээний гэрээг авч бөглөөд илгээхэд л хангалттай.

Захиалга өгөх, гэрээ байгуулах

утас: 70112607

факс: 70112607

и-мэйл хаяг: mandakh.kh@icnc.mn 

Та гэрээ байгуулахаар ирэхдээ Хотын сүлжээний газрын олгосон шилэн кабелийн  А техникийн нөхцөл, ААН гэрчилгээний хуулбар, холбогдох бусад баримт бичгийг  авч ирнэ.

Үйлчилгээнд холбогдох:                                                                                                                  Гэрээ байгуулж vйлчилгээний төлбөрийг төлсний дараа Хотын сүлжээний газраас худаг, сувагчлалд ажиллах зөвшөөрөл авч ажил хийгдэж эхэлснээр үйлчилгээ эхлэх бөгөөд гэрээнд заасан хугацаанд ажил хийгдэж дууссаны дараа шилэн кабелийн гүйцэтгэлийн актыг Хотын сүлжээний газар болон аймгуудын газарт актаар хүлээлгэн өгнө.