ТООН СУВАГ ТҮРЭЭС

 

           Монгол улсын 21 аймаг 336 сум сууринг хамарсан шилэн кабелийн дамжуулах сүлжээний технологи дээр суурилсан хамгийн том, бөгөөд өндөр найдваржилт бүхий хот хоорондын суурь сүлжээгээр өгөгдлийн (Data, MPLS-VPN) болон тоон сувгийн (E1, STM, TDM) үйлчилгээг бид 7/24 цагийн сүлжээний хяналтын систем бүхий цогц тасралтгүй удирдлагын шийдэлтэйгээр үйлчилгээ үзүүлж байна.

Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд салбар нэгжүүдээ холбосон онлайн сүлжээг байгуулахад тохиромжтой.

Энэхүү бие даасан технологийн шийдэл нь Байгууллагын нөөцийн төлөвлөлт (ERP), Хэрэглэгчтэй харьцах менежмент (CRM), чанарын өндөр түвшинд дүрст хурал болон VoIP-г ашиглах боломжуудыг нээж өгөхөөс гадна түгээмэл сүлжээний сул талууд болох хурд, чадлын цараа, үйлчилгээний чанарын бүх асуудлыг шийдвэрлэнэ.

 

Үйлчилгээний давуу тал:

·       MPLS VPN нь танд дараах боломжуудыг нээж өгнө:

·       Ярианы харилцан холболт

·       Өндөр чанартайгаар дүрсээ харах боломж

·       Мэдээллийн технологийн хэрэглээний программ

·       MPLS VPN үйлчилгээг дараах хэлбэрээр авах боломжтой

·       Хэрэглэгчийн хүсэлтээр 1Мбит/с – 10Гбит/с хүртэлх хурд

·       Бага зардлаар холбогдох боломжтой

·       Баталгаатай тасралтгүй холболт

·       Олон төрлийн протокол болон холболтыг дэмждэг

·       Монгол улсын ихэнх сум суурин газраас сүлжээнд найдвартай холбогдох

·       Сүлжээгээ амар хялбар хянах

·       Цогц тасралтгүй удирдлагын шийдэл

 

Үйлчилгээ авах:

Та үйлчилгээ авахыг хүссэн албан бичгээ, и-мэйлээр ирүүлж үнийн санал авч техникийн нөхцөлийн дагуу гэрээ байгуулж, үйлчилгээ авах боломжтой.

Борлуулалтын утас

Утас: 70112605, 70112607

Факс: 70112605

И-мэйл хаяг: info@icn.mn