Стратеги зорилго зорилт, үр дүн

 

Стратегийн зорилго, зорилтууд:

Үндсэн сүлжээний багтаамжийг нэмэгдүүлж, үнэ тарифын бодлогоо бүрэн шинэчлэн, компани, харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч компаниуд, эцсийн хэрэглэгч бүгдэд харилцан ашигтай байх бизнесийн загварыг нэвтрүүлэн компанийг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх зорилготой.

Үйл ажиллагааны 3 үндсэн зорилго:

Дотоодын зах зээлийг бүрэн хангахуйц үндсэн сүлжээний багтаамжтай болно. 

Олон улсын бизнесийг өргөжүүлж, интернэтийн бөөний урсгалын тарифыг зах зээлд бодитоор тогтооно.

Компанийн хүний нөөцийн боломж дээр суурилан бусад компаниудын техникийн ашиглалт үйлчилгээг хариуцсан техникийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

Хэрэгжүүлсэн арга хэмжээ:

Стратегийн зорилтуудын хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Монголын хөгжлийн сүлжээ” дунд хугацааны стратеги төлөвлөгөө, 21 аймгийн төвд 100Гбит/сек багтаамж бүхий үндсэн сүлжээ байгуулах, түгээх сүлжээг өргөтгөх хүргэх багц төслүүдийг амжилттай хэрэгжүүлээд байна.

Үр дүн:

Компанийн дамжуулах сүлжээний багтаамж 2.1 Тбит/сек болж 168 дахин, дамжуулах сүлжээний хэрэглээ 79.5 Гбит/сек болж 20.9 дахин, 4G хэрэглэгчийн тоо 2.6 сая болж 12.1 дахин тус тус нэмэгдээд байна. Улмаар харилцаа холбооны салбарын суурь үнэ болох сувгийн үйлчилгээний тариф 7.4 дахин буурсан бол нөгөө талдаа компанийн нийт орлогын хэмжээг 2021 оны жилийн эцсийн байдлаар 2016 онтой харьцуулахад 59.5%-иар буюу 20 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн ажилласан.