КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)!!! ДЭМБ-ЫН ХООЛНЫ ЗӨВЛӨМЖ

Коронавируст халдвар (COVID-19)-ын үед дараах хоол хүнсийг байнга хэрэглэх нь дархлаа дэмжиж халдварлах эрсдэлийг бууруулна.

Шингэний хэрэглээ:

• Өдөрт 8-10 аяга халуун бүлээн ус, нимбэг, зөгийн балтай ус, ногоон цай, кофе, жимсний жүүс уух • Чихрийн агууламж ихтэй шингэн зүйлээс татгалзах


Өөх, тосны хэрэглээ:

• Олив, наранцэцэг, эрдэнэ шишийн тос түлхүү хэрэглэх • Транс тос хэрэглэхгүй байх • Давс ихтэй даршилсан бүтээгдэхүүнээс татгалзах


Мах, махан бүтээгдэхүүн:

• Халуун шөлтэй хоол идэх • Өндөг • Шарсан хуурсан, хүйтэн болон түргэн хоол, пицца, чипс, хагас боловсруулсан бүтээгдэхүүнээс татгалзах • Давс багатай бүтээгдэхүүн хэрэглэх


Жимс, хүнсний ногоо:

• Нимбэг, чацаргана, аньс, хан боргоцой, жүрж, бэрсүүт жүрж, авакода, манго, нэрс, хар усан үзэм, хар чавга, улаан лооль, зэрэг витамин B, С, E агуулсан жимс, жимсгэнэ хэрэглэж хүчил, шүлтийг тэнцвэржүүлж дархлаагаа дэмжих • Бууцай, яншуй, хаш, хулуу, самар лууван, сонгино, сармис, брокколи, вандуй түлхүү хэрэглэх


Гурил, гурилан бүтээгдэхүүн:

• Бүхэл үрийн гурил, гурилан бүтээгдэхүүн хэрэглэх • Шар будаа, гурвалжин будаа хэрэглэх • Цагаан гурилан бүтээгдэхүүн, ялангуяа жигнэмэг, бялуу, шоколаднаас татгалзах


Сүүн, сүүн бүтээгдэхүүн:

• Халуун сүү, сүүн бүтээгдэхүүн, аарц уух • Ааруул, ээзгий, бяслаг түлхүү хэрэглэх

                                     МХС ХХК ГАМШГААС ХАМГААЛАХ ШТАБААС ЗӨВЛӨЖ БАЙНА