Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Монгол улс "Бүх нийтийн бэлэн байдал"ын зэрэгт шилжсэн энэ үед Мэдээлэл Холбооны сүлжээ ХХК нь харилцаа холбооны сүлжээний тасралтгүй хэвийн байдлыг хангах үндсэн чиг үүргийнхээ дагуу Монгол Улсын 295 сум суурин газрыг холбосон шилэн кабелийн үндсэн сүлжээний бэлэн байдлыг улсын хэмжээнд бүрэн ханган, ард иргэд, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын харилцаа холбоог тасалдуулалгүй ажиллаж байна.
Шинэ коронавируст цар тахлын тархалттай холбоотой Монгол улс "Бүх нийтийн бэлэн байдал"-ын зэрэгт шилжсэн энэ үед Мэдээлэл Холбооны Сүлжээ ХХК нь Монгол улсын нутаг дэвсгэр дэх сум суурин, баг, уул уурхайн бүс, хилийн боомтуудын үүрэн холбооны оператор компаниудын 1300 гаруй цэгт байрлалтай станцуудын сүлжээний тасралтгүй ажиллагааг 24 цагаар ханган ажиллаж байна
Улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн, КОВИД-19 цар тахлын халдвар дотоодод илэрсэнтэй холбогдуулан Мэдээлэл холбооны сүлжээ ХХК улсын хэмжээнд 21 аймаг, дүүргийн газруудтай онлайн хурлыг зохион байгуулж шаардлагатай дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлээд байна:
• Онцгой нөхцөл байдалд ажиллах хүний нөөцийг бүрдүүлж 100% тасралтгүй 24/7 онлайн горимд шилжин ажиллаж байна. Ингэснээр ээлжийн инжeнeр, жижүүр, харуул зэрэг графикт ажилтнуудаас бусад ажилтнууд гэрээсээ цахимаар ажиллах боломжоор хангалаа
• Орон нутгийн салбарын удирдлагууд тухайн аймгийнхаа Онцгой комисст ажиллаж, хариуцлагатай жижүүр инженер томилж, гарч болзошгүй гэмтэл саатлаас урьдчилан сэргийлэх, ИТА нар ашиглалтын үеийн 24/7 горимоор тогтмол хяналт тавин ажиллаж, гэмтэл саатал гарах тохиолдол бүрт аймгийнхаа Онцгой байдлын газраас нэвтрэх зөвшөөрөл авч ажиллаж байна.
• Ажлын байран дээрээ үүрэг хүлээн ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдыг хоол хүнсээр хангах ажлыг зохион байгууллаа.
• Улаанбаатар хотод зорчих хөдөлгөөний хязгаарлалт тогтоож хатуу хяналт тавьж байгаатай холбоотой ээлжийн ажилтнуудыг ажилдаа ирэх очиход байгууллагаас бага оврын автобусаар тээвэрлэх, зорчигчдын тоог хүн хоорондын зай барих шаардлагын дагуу цөөн тоогоор тээвэрлэхээр зохицууллаа.
• Эрүүл мэндийн яамнаас өгсөн зөвлөмжийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг баримтлан Коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор төв байр болон салбаруудын өрөө тасалгааанд хийх тогтмол хуваарийн дагуу вирусын эсрэг бодисоор ээлжит ариутгал халдваргүйжүүлэлт хийлээ.