ТӨРИЙН ӨӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙГ ТҮРЭЭСЛЭХ ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
Огноо: 2021 оны 01 сарын 18 өдөр
Сонгон шалгаруулалтын нэр: "Мэдээлэл холбооны сүлжээ" ХХК-ийн Архангай аймгийн газрын байранд Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02-р сарын 18-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай”-ыг үндэслэн "Мэдээлэл холбооны сүлжээ" ХХК-ий Архангай аймгийн газрын төв байранд технологийн үйл ажиллагаа болон агуулахын зориулалтаар байр, талбай түрээслэх түрээслэгчийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Шалгаруулалтад оролцогч иргэн, хуулийн этгээд нь 2021 оны 01-р сарын 26-ны өдрийн 14.00 цагаас өмнө “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн Архангай аймгийн газрын төв байр 209 тоотод материалаа битүүмжлэн ирүүлсэн байна.
1. Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга
№ |
Байршлын хаяг |
Байршлын нэр |
Зориулалт |
Талбайн хэмжээ (м²) |
Нэгж талбайн сарын төлбөрийн доод үнэ /төгрөг/ |
1 |
Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 1-р баг |
Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ий Архангай аймгийн газар, төв байр, 1 дүгээр давхар |
Мэдээлэл технологийн үйлчилгээ |
9.4 м2 |
7,000 |
2 |
Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ий Архангай аймгийн газар, төв байр, 0 давхар |
Технологийн үйл ажиллагаа, агуулах |
8.2 м2 |
5,000 |
2. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа |
2021 оны 01 дугаар сарын 26-ны өдрийн 14:00 цагаас өмнө материалыг хүлээн авна. |
Материал хүлээн авах хаяг |
“Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ий Архангай аймгийн газрын төв байрны 209 тоотод өөрийн биеэр эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан тус компанийн байр талбайн түрээсийн гэрээ хариуцсан ажилтанд хүлээлгэн өгнө. |
Материал нээх хугацаа, хаяг байршил |
2021 оны 01 дугаар сарын 26 -ны өдрийн 14:30 цагт “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ий Архангай аймгийн газрын төв байрны хурлын өрөөнд нээнэ. |
Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ |
Эд хөрөнгө түрээслүүлэх 1 м.кв талбайн сарын түрээсийн доод үнэ Аймгийн төвд 7,000 төгрөг, подвольд 5,000 төгрөг болно. |
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал |
· Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (иргэний хувьд цахим үнэмлэх), эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тус тус нотариатаар баталгаажуулсан хуулбар; · Үйл ажиллагааны танилцуулга, ажлын түршлагын талаарх мэдээлэл (өмнө нь хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлыг бичих); · Санхүүгийн чадварыг нотлох баримт (иргэн, хуулийн этгээдийн харилцагч банкны баталгаажуулсан дансны тодорхойлолт); · Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар; · Шаардлагатай тохиолдолд худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны чиглэлийн технологийн баримт бичиг; · Талбай болон үндсэн хөрөнгө түрээслэх үнийн санал бүхий албан бичиг, өргөдөл |
3.Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах
Түрээслүүлэх хөрөнгийг өмч эзэмшигч “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ний Архангай аймгийн газар дээр очиж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, гэрээний үлгэрчилсэн загвар, хөрөнгийн талаарх мэдээллийг Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Архангай аймгийн газрын утсаар болон цахим хуудаснаас авна уу.
Хаяг : Архангай аймгийн Эрдэнэбулган сум 1-р баг, Зая гэгээнтэний гудамж -2, 205 тоот, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ий Архангай аймгийн газрын төв байр
Холбогдох утасны дугаар: 70332645,70333303, 95113527