2021 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн төв байранд төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-ийн үйлчилгээний төвийн нээлтээ хийж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэ нар оролцлоо. Тус төвөөр дамжуулан иргэд төрийн байгууллагын талаар санал хүсэлт, шүүмжлэл, гомдол, талархлыг биечлэн хүргэж болохоос гадна “e-Mongolia” системээр үзүүлдэг төрийн 50 орчим байгууллагын 516 цахим үйлчилгээний талаар заавар, зөвлөмж, туслалцаа үзүүлэх, авах боломжтой юм.