Огноо: 2022 оны 03 дугаар сарын 08-ний өдөр
Сонгон шалгаруулалтын нэр: "Мэдээлэл холбооны сүлжээ" ХХК-ийн Налайх дүүргийн төв байранд хүүхдийн боловсрол, төсөл хөтөлбөр боловсруулах зориулалтаар талбай түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02-р сарын 18-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгох “Сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг”-ийг үндэслэн "Мэдээлэл холбооны сүлжээ" ХХК-ийн Налайх дүүргийн төв байранд хүүхдийн боловсрол, төсөл хөтөлбөр боловсруулах зориулалтаар талбай түрээслэх түрээслэгчийг сонгох шалгаруулалтыг зарлаж байна.
Шалгаруулалтад оролцогч иргэн, хуулийн этгээд нь 2022 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн 14:00 цагаас өмнө “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн Улаанбаатар хотын Төв байранд материалаа битүүмжлэн ирүүлсэн байна.
1. Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга
№ |
Аймаг, хотын нэр |
МХС ХХК-ийн салбарын хаяг |
Түрээслүүлэх зориулалт |
Байр талбайн хэмжээ (мкв) |
Нэгж талбайн сарын төлбөрийн доод үнэ |
1 |
Налайх дүүрэг |
МХС ХХК-ийн Налайх дүүргийн төв байр, 308 тоот |
хүүхдийн боловсрол, төсөл хөтөлбөр боловсруулах |
32.46 мкв-1 өрөө |
5,000 |
2. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа |
2022 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн 14:00 цагаас өмнө материалыг хүлээн авна. |
Материал хүлээн авах хаяг |
“Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн Улаанбаатар хотын Төв байранд өөрийн биеэр эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан тус компанийн байр талбайн түрээсийн гэрээ хариуцсан мэргэжилтэнд хүлээлгэн өгнө. |
Материал нээх хугацаа, хаяг байршил |
2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 14:30 цагт “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн Улаанбаатар хотын Төв байранд 303 тоот хурлын өрөөнд нээж дүгнэнэ. |
Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ |
Эд хөрөнгө түрээслүүлэх 1 м.кв талбайн сарын түрээсийн доод үнэ Налайх дүүрэгт 5,000 төгрөг болно. |
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал |
· Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (иргэний хувьд цахим үнэмлэх), эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тус тус нотариатаар баталгаажуулсан хуулбар; · Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлыг бичих); · Санхүүгийн чадварыг нотлох баримт (иргэн, хуулийн этгээдийн харилцагч банкны баталгаажуулсан дансны тодорхойлолт); · Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар; · Шаардлагатай тохиолдолд худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны чиглэлийн технологийн баримт бичиг; · Талбай болон үндсэн хөрөнгө түрээслэх үнийн санал бүхий албан бичиг, хувь хүний өргөдөл |
3.Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах
Түрээслүүлэх хөрөнгийг өмч эзэмшигч “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн ийн Налайх дүүргийн Төв байранд очиж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, гэрээний үлгэрчилсэн загвар, хөрөнгийн талаарх мэдээллийг Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн утсаар болон цахим хуудаснаас авна уу.
Хаяг: Улаанбаатар хот, Төв байр, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, 303 тоот “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн төв байр, Холбогдох утасны дугаар: 70112607 70112605