Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ч.Золбаяр томилогдлоо

Монгол улсын засгийн газрын хуралдаанаар Цахим хөгжил, харилцаа холбооны Төрийн нарийн бичгийн даргаар Ч.Золбаярыг томиллоо.

Тэрбээр 2009 оноос хойш Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-д газрын даргаас Гүйцэтгэх захиралын албан тушаалыг  хашиж байсан бөгөөд  “Монголын хөгжлийн сүлжээ-2021” стратегийг боловсруулж, орон нутгийн цахим хэрэглээг 9 дахин өсгөх, дамжуулах сүлжээний нэгж үнийг 5 дахин бууруулах ажлыг хэрэгжүүлж, үндсэн сүлжээний багтаамжийг аймаг бүрт 20 дахин нэмэгдүүлэн Монгол Улсад цахим шилжилт хийх суурь дэд бүтцийг байгуулах ажлыг оновчтой зохион байгуулсан эрхэм билээ.  Тэрбээр өнгөрсөн хугацаанд Монгол Улсын телевизийн дөрвөн сувгийг тоон системд шилжүүлэн, орон даяар дамжуулах төслийг боловсруулж, удирдан хэрэгжүүлж, орон даяар ашиглалтад хүлээлгэн өгсөн. 

Түүнчлэн Монгол Улсын дамжуулах сүлжээний багтаамж 168 дахин, хөдөлгөөнт холбооны 4G хэрэглэгчийн тоо 10.4 дахин, хөдөө орон нутгийн интернэт хэрэглээний бодит урсгал 15.5 дахин нэмэгдсэн шууд үр дүнг гаргасан. 

БОЛОВСРОЛ

ЕБС-ийн 54-р сургууль

ШУТИС-ийн ХМТС-ийн Мэдээллийн технологи, техникийн ухааны магистр

АЖИЛ

  • 2016-2022 он: Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Гүйцэтгэх захирал
  • 2012-2015 он: Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Бодлого төлөвлөлтийн газрын дарга
  • 2009-2012 он: Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын дарга
  • 2007-2009 он: Энжинекс ХХК-ийн Гүйцэтгэх захирал
  • 2005-2007 он: Интелликом ХХК-ийн Гүйцэтгэх захирал

2001-2005 он: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Шуудан цахилгаан холбооны газрын Хөрөнгө оруулалтын албаны мэргэжилтэн

2000-2001 он: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн программист