Орхон аймгийн Жаргалант суманд болсон байгалийн гамшгийн улмаас хүчтэй цасан шуурганд өртөж унасан холбооны агаарын баганат трасс, кабель шугамыг МХС ХХК-ийн Орхон аймгийн газрын техникийн шуурхай бүлэг яаралтай сэргээн засварлав. Эрдэнэт Улаанбаатар чиглэлийн хот хоорондын автозам дээр шуурганд унасан холбооны багана, кабель шугамыг автозамаас нүүлгэн шилжүүлж хөдөлгөөний аюулгүй байдлыг шуурхай хангав.