Орон нутгийн бизнесийн газрын Дэд бүтцийн мэргэжилтэн Д.Ганболд өөрийн санаачлан хийсэн тогтмол цахилгаан тэжээлийн үүсгүүрийг Үндсэн сүлжээний газарт туршилтаар ажиллуулж үзэхээр 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүлээлгэн өглөө.
Уг хэрэгслийг германы “Funk Horizont” сэтгүүлээс санаа авч гарын доорх материал, нөөц бололцоо ашиглаж хийсэн бөгөөд сум орон нутагт тогтмол цахилгаан тэжээл түр хугацаагаар тасарсан, техникийн засвар үйлчилгээ хийх үед ИТА-уудын ажлыг нь хөнгөвчлөх зорилгоор бүтээжээ.
Энэхүү бүтээлийг өнгөрөгч намар болсон мэдээлэл холбооны салбарын “ICT-Экспо-2019” үзэсгэлэнгээр танилцуулсан билээ. Энэ ажилд ОНБГ-ын Дэд бүтцийн хэлтсийн мэргэжилтэн Дэлгэрсайхан, Ариунаа, ажилтан Отгонцэрэн нар тусалж ажилласан байна.