Интерспутник байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Золбаяр "Интерспутник" олон улсын сансрын холбооны байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр тал өөрсдийн авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, технологийн шинэчлэлийн талаар харилцан танилцуулж, цаашдын хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх талаар санал солилцлоо.

 Уулзалтанд:

Манай талаас

-Гүйцэтгэх заирал Ч.Золбаяр

-СТГ-ын захирал Ц.Одхүү

-ОУБХГ-ын захирал Н.Билгээ

-ТАХ-ийн дарга бөгөөд Ерөнхий инженер Д.Мянганбаатар

-СТГ-ын ажилтан Б.Батсуурь

Интерспутник талаас

-Исател компанийн худалдаа эрхэлсэн захирал Пилипец Сергей Владимирович

-Интерспутник байгууллагын бүсийн төсөл, хөгжлийн газрын Мэргэжилтэн Амгалан Бадам нарын төлөөлөгчид оролцлоо.