"Мэдээлэл холбооны сүлжээ компани Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимаас хамтран шалгаруулдаг “ТОП 100” аж ахуйн нэгжээр 11 дэх удаагаа шалгарлаа.
Дэлхий нийтийг хамраад буй коронавирусын цар тахлын үед орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, харилцаа холбоогоор хангах үндсэн үүргээ нэр төртэй биелүүлж Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулж, улс орныхоо хөгжлийн хөтөч нь болж ирээдүйн өнгийг тодорхойлж яваа компанийнхаа 1600 гаруй ажилтан албан хаагч, хамт олондоо болон бидэнтэй хамтран ажилладаг нийт харилцагч байгууллагууд, тэдний мянга мянган ажилтан, албан хаагчид, харилцаа холбоо, мэдээллийн технологийн үнэнч хэрэглэгч та бидний хамтын ажиллагааны үр дүн юм.