ХХЗХ-оос зохион байгуулж буй “Харилцаа холбооны хөгжил-2022” бүсийн зөвлөгөөн 10 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээнд Дархан-Уул, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудад харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч 90 байгууллагын төлөөлөлүүд болон Мэдээлэл Холбооны Сүлжээ ХХК-ийн холбогдох албаны хүмүүс оролцож байна.
Бүсийн зөвлөгөөний хүрээнд Салбарын эрх зүйн орчин, өнөөгийн байдал, Дараа үеийн технологи, сүлжээ, зохицуулалтын чиг хандлага зэрэг сэдвийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг өрнөлөө.Зөвлөгөөний үеэр Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхбат тус компанийн Дархан-Уул аймгийн газрын инженер техникийн ажилтнуудтай уулзаж компанийн өнөөгийн нөхцөл байдал болоод цаашид хийгдэх төлөвлөгөөт ажлуудыг танилцуулж, санал бодлоо солилцов. Мэдээлэл холбооны сүлжээ компанийн Дархан-Уул аймгийн газрын инженерүүд өөрсдийн нөөц бололцоог ашиглан ажлын байраа тохижуулжээ.