Мэдээлэл Холбооны Сүлжээ ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвтэй хамтран Цус хандивлах хүмүүнлэгийн аяныг зохион байгуулж Монгол улсын цусны нөөцийг тасалдуулахгүй, тогтвортой байлгахад бодит хувь нэмрээ оруулж, байгууллага хамт олноороо идэвхтэй оролцлоо.
Эрдэнэт хүмүүний алтан амийг аврахад та бидний оролцоо чухал тул Мэдээлэл Холбооны Сүлжээ ХХК-ийн хамт олон бид улирал тутам зохион байгуулах болсоныг дуулгахад таатай байна.