China Unicom компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн удирдлагууд БНХАУ-ын төрийн өмчит үүрэн телефоны оператор "China Unicom" компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр тал өөрсдийн авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, технологийн шинэчлэлийн талаар харилцан танилцуулж, цаашдын хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх талаар санал солилцлоо.