МЭДЭГДЭЛ

Мэдээлэл холбооны сүлжээ ХХК нь Улаанбаатар хот, аймаг, дүүрэг, сумын холбооны худаг, сувагчлалаар татагдсан физик болон шилэн кабелийн хэвийн ажиллагааг хангуулж, түүгээр дамжиж буй мэдээллийн урсгалыг найдвартай байлгах үүднээс хүйтний улирал дахь худаг сувагчлалын байгууламжийн технологийн шаардлага Монгол улсын MNS 5278:2003, MNS 5281:2003 стандартуудыг мөрдлөг болгон ажилладаг билээ.

            Дээрх нөхцөл байдлуудыг хэрэгжүүлэх зорилгоор 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл гадны байгууллагуудад худаг сувагчлалд шинээр физик болон шилэн кабель суурилуулах, худаг сувагчлалын байгууламжтай холбоотой угсралтын ажлын зөвшөөрөл олгохгүй болсныг үүгээр мэдэгдэж байна.

            Кабель шугамд гэмтэл саатал гарсан тохиолдолд худаг сувагчлалд ажил үүрэг гүйцэтгэх бол манай компанийн төв диспетчерийн 70112219, Улаанбаатар хотын сүлжээ ашиглалтын газрын диспетчерийн 70112301 тоот дугаарт тус тус холбогдоно уу.

            Заасан хугацаанаас өмнө зөвшөөрөл олгогдсон ажлуудыг яаралтай дуусгаж, угсралтын ажлуудын акт болон холбогдох бичиг баримтуудыг хүлээлгэж өгнө үү.