ТӨРИЙН ӨӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙГ ТҮРЭЭСЛЭХ ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

Сонгон шалгаруулалтын нэр: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн Энхтайвны өргөн чөлөө-1 хаягт байрлах Мэдээлэл холбооны сүлжээ компанийн төв байрны цагтай цамхгийн зүүн болон хойд тус тус 148м2 талбайтай  ханыг реклам, сурталчилгааны самбар байрлуулах зориулалтаар түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02-р сарын 18-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгох “Сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг”-ийг үндэслэн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн Энхтайвны өргөн чөлөө-1 хаягт байрлах Мэдээлэл холбооны сүлжээ компанийн төв байрны цагтай цамхгийн зүүн болон хойд талын 148м2 талбайтай ханыг реклам, сурталчилгааны самбар байрлуулах зориулалтаар түрээслэх түрээслэгчийг сонгох шалгаруулалтыг зарлаж байна.                                                         Шалгаруулалтад оролцогч иргэн, хуулийн этгээд нь 2023 оны 01 дугаар сарын 09-ны өдрийн 14:00 цагаас өмнө “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн Улаанбаатар хот болон аймаг, орон нутгийн газрын төв байранд материалаа битүүмжлэн ирүүлсэн байна.   

1. Сонгон шалгаруулалтаар түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга             

2. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл

3.Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах                                                          Түрээслүүлэх хөрөнгийг өмч эзэмшигч “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК дээр очиж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, гэрээний үлгэрчилсэн загвар, хөрөнгийн талаарх мэдээллийг Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн утсаар болон цахим хуудаснаас авна уу.                                                                                                                                                                                     Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө-1, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн төв байр                                                 Холбогдох албан тушаалтан: Маркетингийн хэлтсийн ажилтан Э. Эрдэнэболор      Холбогдох утасны дугаар: 70112251; 70112220