МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ 2022-2023

 Улиран одож буй 2022 он Мэдээлэл холбооны сүлжээ компанийн хувьд амжилт бүтээлээр дүүрэн жил байлаа. 

    2022 онд манай хамт олон 1648 инженер техникийн ажилтан, албан хаагчидтайгаар 24/7 ажиллаж 286 харилцагчид 6 төрлийн харилцаа холбооны үйлчилгээ үзүүлж 57.4 тэрбум төгрөгийн орлогыг бүрдүүлж 11 тэрбумыг улсын төсөвт төвлөрүүлж ажиллалаа. 2022 онд бид ажилтнуудадаа чиглэсэн дараах томоохон ажлуудыг хийлээ:

  1. 1. 62 ажилтанг Нийгмийн хөгжлийн хөтөлбөрт хамрууллаа
  2. 2. 303 ажилтанд Тэтгэмж, буцалтгүй тусламжыг олголоо
  3. 3. Үндсэн ажилтнуудынхаа 67 хувийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх багц үзлэг хамрууллаа.

  Ирэх онд: Томилолтын зардлыг 40-60 хувь нэмэгдүүлж, албан тушаалын ялгаваргүй болгох,

  1. 1. Ажиллагсдын суурь цалинг дундажаар 40-55 хувиар нэмэгдүүлнэ. Үүнтэй уялдуулан цалингийн санг 1,9  тэрбум төгрөгөөр нэмсэн.
  2. 2. Ажлын байр дээрээ чадвартай байснаар цалингаа өсгөх боломжтой ба ажлын байр тус бүрээр цалингийн ялгаа бүхий 2-5 шатлалтай (15%-60%) байхаар төлөвлөөд байна.       
  3. ХӨТӨЛЖ ХӨГЖИНӨ