"Хөргөлт агааржуулалтын төхөөрөмжийн засварчин” бэлтгэх сургалт болж өндөрлөлөө.

Захиргаа удирдлагын газрын Сургалт, хөгжлийн хэлтэс, Дамжуулах байгууламж ашиглалтын газрын Зай тэжээл радио релейний хэлтэстэй хамтран “Хөргөлт агааржуулалтын төхөөрөмжийн засварчин” бэлтгэх онол дадлага хосолсон сургалтыг 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс 27-ны өдрийн хооронд Технологийн дээд сургуультай хамтран зохион байгууллаа. Тус сургалтад аймаг дүүргийн 21, дамжуулах сүлжээ ашиглалтын газрын 2 нийт 23 инженер техникийн ажилтнууд хамрагдан, 9 чадамж бүхий гэрчилгээ авч, амжилттай суралцаж төгслөө. Сургалтад хамрагдсан нийт инженер техникийн ажилтан та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье.

МХС ХХК- Сургалт, хөгжлийн хэлтэc