Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Улаанбаатар хотын сүлжээ ашиглалтын газрын Худаг сувагчлал, кабелийн байгууламжийн техникч Н.Батдоржид Монгол Улсын Ерөнхийлөгчийн 233 дугаар зарлигаар Хөдөлмөрийн хүндэт медал олгов. Энэхүү шагналыг ЦХХХ-ны сайд Н.Учрал 2023 оны 02 дугаар сарын 09-ны өдөр гардууллаа.
Улс эх орныхоо мэдээлэл технологи, харилцаа холбооны салбарт үнэтэй хувь нэмрээ оруулсан эрхэм холбоочин танд халуун баяр хүргэж, ажлын амжилт хүсэн ерөөе.