МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ ХХК “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” АЯНД НЭГДЭЖ БАЙНА

Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын хүн амын сангийн дэмжлэгтэйгээр жил бүр Жендерийн үндэсний хорооноос зохион байгуулдаг “Харилцан хүндэтгэе-2023” аян 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн орон даяар явагдаж байна.

Энэ удаагийн аян “НАДААС, ТАНААС, БИДНЭЭС ЭХЛЭЛТЭЙ” уриан дор зохион байгуулагдаж, жендерийн эрх тэгш байдлыг хангах төрийн бодлого, хууль тогтоомжийг аж ахуйн нэгж, байгууллага, олон нийтэд сурталчлан таниулах, жендер, жендерийн хэвшмэл ойлголт, жендерт суурилсан хүчирхийллийн талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, сайн туршлага, санаачилгыг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.

Аяны хүрээнд жендерийн хэвшмэл ойлголтыг засах, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдэд тулгарч буй асуудлуудыг хөндөн хэлэлцүүлж, олон нийтийн дуу хоолойг сонсох, асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлон хэрэгжүүлэх, төрийн байгууллагуудад хүргэх зэрэг нөлөөллийн ажлуудыг өрнүүлнэ.

ЭНЭХҮҮ АЯНД БИД НЭГДЭЖ БАЙНА.

ТА Ч БАС НЭГДЭЖ ЗӨВ ХАРИЛЦАА ХАНДЛАГЫГ ТҮГЭЭНЭ ҮҮ.