Мэдээлэл холбооны сүлжээ ХХК өнгөрсөн оны ололт амжилтаа дүгнэн, энэ онд хэрэгжүүлэх ажлаа төлөвлөхөөр жил бүр зохион байгуулдаг “Удирдах ажилтны зөвлөгөөн” өнөөдөр эхэллээ.
Зөвлөгөөнийг Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхбат нээн үг хэлэв. Урилгаар М.Баярпүрэв /МУИС-ийн багш Дэд профессор/, Б.Пүрэвцэрэн /ШУТИС-ийн багш Профессор/, Ж.Энхпүрэв /Техникийн менежер, ZTE Mongolia/, Х.Сод-Эрдэнэ /Solution manager Huawei Mongolia/ нар хүрэлцэн ирж илтгэл тавилаа.
Удирдах ажилтны зөвлөгөөн 2023 оны 03 дугаар сарын 15-17 хооронд зохион байгуулагдах ба Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Гүйцэтгэх захирал, газар нэгжийн удирдлагын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна.