НҮБ-ийн төрөлжсөн байгууллага болох Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас (ITU-ОУЦХБ) өөрийн байгуулагдсан жил бүрийн 5 дугаар сарын 17-ны өдрийг “Дэлхийн цахилгаан холбооны өдөр” (World Telecommunications Day) болгон 1969 оноос хойш тэмдэглэж ирсэн билээ.
Энэ нь 1865 онд Олон улсын цахилгаан мэдээний конвенцод гарын үсэг зурж, ОУЦХБ-ыг үүсгэн байгуулсныг тэмдэглэдэг.
2006 оноос хойш тус байгууллагаас “Дэлхийн цахилгаан холбоо, мэдээлэлжсэн нийгмийн өдөр” (World Telecommunication and Information society Day) болгон албан ёсоор тэмдэглэж эхэлжээ.
Тус байгууллага нь 2023 оны 5-р сарын 17-ны өдөр "Дэлхийн цахилгаан холбоо, мэдээлэлжсэн нийгмийн өдөр"-ийг “Мэдээлэл, харилцаа холбооны технологиор дамжуулан буурай хөгжилтэй орнуудыг чадавхжуулах” нь уриатайгаар тэмдэглэхээр шийдвэрлэн гишүүн, улс орнуудад зориулан уриалга гаргажээ.