Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж хөгжсөний 102 жилийн ойн баярын өдөр Мэдээлэ холбооны сүлжээ ХХК-ийн дараах ажилтан нарыг хамт олноо манлайлан, идэвх зүтгэлтэй ажиллаж, эх орны хөгжлийн төлөө үнэтэй хувь нэмэр оруулсныг өндрөөр үнэлэн МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагналаар шагналаа.
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН
Хэнтий аймгийн газрын дарга Оюуны Од-Эрдэнэ
Сүхбаатар аймгийн Худаг сувагчлал, кабелийн байгууламжийн техникч Чүлтэмийн Цогоо
Дотоод хяналт шинжилгээний албаны Техникийн аудитор Гончигдоржийн Цогтгэрэл
АЛТАНГАДАС ОДОН
Олон улсын хамтын ажиллагааны албаны дарга Нацагдоржийн Билгээ
Дамжуулах сүлжээ ашиглалтын газрын Цахилгааны инженер Дэмбэрэлийн Мөнхсүх
Захиргаа удирдлагын газрын Хүний нөөцийн мэргэжилтэн Нинжийн Ерөө
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ
Технологийн удирдлага, төлөвлөлтийн газрын захирал Адъяадоржийн Гантулга
Захиргаа удирдлагын газрын Захиргааны мэргэжилтэн Мөнхбаярын Бизаагундаа
Улаанбаатар хотын сүлжээ ашиглалтын газрын Кроссын техникч Рэндоржийн Энхцэцэг
Улаанбаатар хотын сүлжээ ашиглалтын газрын Худаг сувагчлал, кабелийн байгууламжийн техникч Алтангэрэлийн Гантулга
Архангай аймгийн Ерөнхий нягтлан бодогч Бэгзийн Анхтуяа
Архангай аймгийн Дамжуулах байгууламжийн инженер Даваагийн Нарантунгалаг
Орхон аймгийн Ерөнхий инженер Цэрэнсономын Зориг
Төрийн дээд шагналаар энгэрээ мялаасан Эрхэм холбоочин та бүхэндээ ажилд нь амжилт бүтээл, амьдралд нь аз жаргалын дээдийг хамт олноос нь хүсэн ерөөе.