Мэдээллийн аюулгүй байдлын аудитын үйлчилгээг шинээр нэвтрүүллээ.

Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Технологийн үйлчилгээний бизнесийн газрын захирал Н.Дугар, Технологийн шинэ үйлчилгээний хэлтсийн дарга Х.Батбаяр, ХАБЭА-ын мэргэжилтэн Г.Алтантуяа, IT мэргэжилтэн Б.Ууганбаяр нар Канадын PECB тохирлын үнэлгээний байгууллагад бүртгэлтэй Олон улсын ISO/IEC 27001:2022 Lead Auditing - тэргүүлэх аудиторын сургалтад хамрагдан, шалгалтаа амжилттай өгч Олон улсын ISO/IEC 27001:2022 Lead Auditor эрхийг 5 жилийн хугацаатайгаар авч ЦХХХЯ-ны тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангаж, тус компани нь үйлчилгээний нэр төрлийг нэмж Мэдээллийн аюулгүй байдлын аудитын үйлчилгээг нэвтрүүллээ.