Авлигын эсрэг "НЭГДЬЕ" аяны хүрээнд зохион байгуулж буй нөлөөллийн арга хэмжээний хөтөлбөр зохион байгуулагдлаа.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр авлигын эсрэг "Нэгдье" хөтөлбөрийг Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Төв байрны хурлын танхимд зохион байгууллаа. Тус хөтөлбөрт Төрийн өмчийн оролцоотой байгууллагуудын Эрх бүхий албан тушаалтан нар хамрагдсан юм.
Арга хэмжээг нээж Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ нээж үг хэлэв.
Хөтөлбөр нь дараах сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан юм. Үүнд:
- Компанийн засаглалын кодекс /Санхүүгийн зохицуулах хорооны Компанийн засаглал, комплайнсын хэлтсийн дарга А.Авир/
- Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр /Авлигатай тэмцэх газрын АТҮХХ-ийн Албаны дарга, эрхэлсэн комиссар Ц.Шинэбаяр/
- Зорилтот түвшний төлөвлөгөө, гүйцэтгэлийг автоматжуулах нь /Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн А.Молор/
Тус сургалтын үр дүнд авлигын эсрэг гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх, гарч болзошгүй эрсдэлээс хэрхэн өөрсдийгөө хамгаалах тухай мэдлэг, ойлголттой болсон юм.