Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Улаанбаатар хот болон аймаг, дүүргийн бүх нэгжийн удирдлагын баг бүрэлдэхүүн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шуурхай хурлаа өргөтгөн цахимаар зохион байгууллаа.
Шуурхай хурлаар:
1.Мэдээллийн аюулгүй байдлын аудит хийх үйлчилгээний тухай.
2.Аймаг дүүргийн газарт үзүүлэх үндсэн үйлчилгээ, түүний хүрээнд хийгдэх ажлууд, хүрэх үр дүн.
3.Сүлжээний чанарын гүйцэтгэлийн 2023 оны эхний 10 сарын байдлын тайлан, үнэлгээ.
4.Урьдчилан сэргийлэх үзлэг үйлчилгээний сайжруулалтын ажлын гүйцэтгэл, өвөлжилтийн технологийн бэлэн байдал хангуулах тухай авч хэлэлцлээ.