Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох 16 хоногийн аянд "Мэдээлэл холбооны сүлжээ" ХХК нэгдэж байна.
Энэ жил тус аяныг Олон Улсад "Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс сэргийлэхэд хөрөнгө оруулъя" уриан дор, Монгол Улсад "ХҮНДЛЭЛ - ХАМГИЙН ТОД ГЭРЭЛ" уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ.
Бид энэхүү аянд нэгдэж Улаанбаатар хотын болон 21 аймагт байрлах бүх газруудын хүрээнд нөлөөллийн үйл ажиллагаануудыг амжилттай зохион байгуулж байна.
"ХҮНДЛЭЛ - ХАМГИЙН ТОД ГЭРЭЛ"