Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Улаанбаатар хот болон аймаг, дүүргийн нягтлан бодогч нарын сургалт 2023 оны 12 дугаар сарын 4, 5, 6-ны өдрүүдэд компанийн төв байрны хурлын танхимд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус сургалт нь дараах сэдвийн хүрээнд явагдсан. Үүнд:
1. Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, хэрэглээ
Илтгэгч: Г.Баялаг /ТМЗН-ийн менежмент сургалтын хорооны гишүүн, багш, МНБ, ТМЗ, аудитор /
2. Татварын орчин, эрх зүйн шинжилгээ
Илтгэгч: Г.Баялаг /ТМЗН-ийн менежмент сургалтын хорооны гишүүн, багш, МНБ, ТМЗ, аудитор /
3. Нийгмийн даатгалын тухай багц хууль
Илтгэгч: А.Сожидмаа /БГД-ийн НДХ-ийн хяналт шалгалтын ахлах байцаагч/ зэрэг сэдвүүд багтсан болно.