Эх орныхоо 4 зүг 8 зовхист харилцаа холбооны салбарын тасалдалгүй, хэвийн ажиллагааг бүрэн ханган ажиллаж буй Мэдээлэл холбооны сүлжээ компанийн эрхэм холбоочид, бидний ололт амжилт болоод салбарын хөгжлийг хамтдаа бүтээлцэгч хүндэт харилцагчид болон харилцаа холбооны бүх төрлийн үйлчилгээг хэрэглэгч нийт Монгол зон олон та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе.
Ирж буй шинэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн байж, өргөө гэр нь аз жаргал, инээд баяслаар цалгин, эрүүл энх, элбэг дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.МӨНХБАТ