“УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН” 2024

Мэдээлэл холбооны сүлжээ ХХК өнгөрсөн оны ололт амжилтаа дүгнэн, энэ онд хэрэгжүүлэх ажлаа төлөвлөхөөр жил бүр зохион байгуулдаг “Удирдах ажилтны зөвлөгөөн” өнөөдөр эхэллээ.

Зөвлөгөөн 2024 оны 03 дугаар сарын 20-22ны өдрүүдэд зохион байгуулагдах ба Гүйцэтгэх захирал, газар нэгжийн удирдлагын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна.