“Гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ” сургалт семинарыг зохион байгууллаа.

Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран “Гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ” сургалт семинарыг 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр компанийн төв байрны хурлын танхимд амжилттай зохион байгууллаа. 

Тус сургалтыг ЧД-ийн Онцгой байдлын хэлтсийн Ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан Ахлах мэргэжилтэн, Ахлах дэслэгч Б.Учрал удирдан, МХС ХХК-ийн Улаанбаатар хот, аймаг дүүргийн нийт ажилтан алба хаагч нар танхимаар болон цахимаар хамрагдсан юм.